Эмнэлэг, цагдаагийн байгууллагад машин гардууллаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай алба зэрэгт шаардлагатай 92 авто машин гардууллаа. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт 4,8 тэрбум, Цагдаагийн байгууллагад 7,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий парк шинэчлэлтийг нийслэлийн төсвөөс шийдэж байгаа юм. Одоогоор түргэний 80 гаруй машин ашиглагдаж байгаа.  ХӨСҮТ, ЗӨСҮТ-д тус бүр нэг машин, түргэний 40 машин, цагдаагийн 52 автомашин өгч байна.  Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод 10 мянган хүн тутамд нэг хүн үйлчлэх ёстой гэж тооцвол дахин 40 автомашины парк шинэчлэлт шаардлагатай байгаа хэмээв.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Энэ парк шинэчлэл цаг үеэ оллоо. Шаардлага хангасан тоноглол бүхий унаа болохыг бид харлаа. Бүрэн тоноглогдсон энэ тэрэг бидний ажилд маш их нэмэр болно гэж харж байна гэлээ.

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ