Нийслэлийн цагдаагийн удирдах газарт автомашины парк шинэчлэлт хийлээ

img

Нийслэлийн цагдаагийн удирдах газарт автомашины парк шинэчлэлт хийлээ

 

Нийслэл хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил гарсан газарт түргэн шуурхай хүрч үйлчлэх, ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын автомашинуудад парк шинэчлэлт хийх, хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай алба зэрэгт шаардлагатай 150 авто машин хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр /2020.08.17/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

 

 

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, алба хаагчид оролцсон юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баахан нива аваад бсан тэд яасан бэ
2020-08-17