Программистын цахим сургалт явуулна

10000 программист бэлдэх төслийн хүрээнд байгуулагдсан сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Орчин цагийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болох программ хангамжийн инженер бэлтгэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “10,000 программист” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд мэдээлэл технологи, финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ай Ди” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан мэргэжлийн өндөр түвшний ур чадвар бүхий программист бэлтгэх 7 сарын эрчимжүүлсэн сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаад байсан бол өнөөдөр албан ёсоор нээлтийн ажиллагааг нээлээ.
“Программ бичдэг, мэдээлэл технологийн боловсон хүчин бэлтгэх төсөл юм. Монгол Улсын бүх иргэн компьютерын мэдлэгтэй болох цаашдын зорилго тавьж байна. Иймээс бид цахим хэлбэрийн мэргэжлийн программистын сургалтыг интернетэд байршуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн 10 жилийн сургуулийн мэдээлэл технологийн хичээлийн багш нарыг код бичих чадвартай, мэргэжлийн болгоход зорьж ажиллаж байна. ” гэж төслийн багийнхан хэлж байв.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ