"Парк ист" хотхонд гал гарчээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, “Парк Ист” хотхоны баригдаж байгаа 16 давхар барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 12:18 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж, тус барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. 

 

Bfy Нийслэлийн Хан-Уул дүүрэг13 дугаар хороо, 5 дугаар хэсгийн Задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 20:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:05 цагт очиж, иргэн Г-ийн 3×6 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ