Увс аймгийн Цагаанхайрхан сум шинэ соёлын төвтэй боллоо

img

 

Увс аймгийн Цагаанхайрхан  суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Сумын соёлын төв 1987 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь "Ардын театр" нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос эхлэн соёлын арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.Түүнээс хойш урсгал засвар хийхээс бус томоохон их засварт ороогүй байна.  Тэгвэл энэ жил соёлын төв байраа шинэчилж орчин үеийн дэвшилтэд технологи бүхий үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 250 суудалтай барилгыг ашиглалтад оруулав. Соёлын төвийн шинэ барилгатай болсноор ашиглалтын талбай нь хуучнаасаа нэмэгдсэн төдийгүй дуу чимээ тусгаарлалт сайтай, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан ажээ.

 

БШУЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг гүйцэтгэж, “Турлиахт” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. 

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цонх угсралт дээврийг ямар компани хийсэн бэ
2021-04-05
zochin:
heden huntei sum yum boldoo
2020-08-22
жалга үзэлээсээ эхлээд сал дараа ядаж хуц:
увс хэнтийд дахиад ч олон клуб хөшөө бгаа болоогүй хүлээж бай
2020-08-22