А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч, 399 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 23 сая 235  мянган   хүн халдвар авч, 814 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 196 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас гурван хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 271 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3562  хүн байна. 119 дугаарын утсанд 92 дуудлага ирсэн байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 399 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 022-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 268 хүний   шинжилгээ, эн сарын 09-нд Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 67 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа таван хүний шинжилгээ , цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ  байна.

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд  шилжлээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 289 боллоо. Нийт эдгэрээд гарсан 289 хүний 31 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 7 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ