Оюутнууд цагийн 2500-3000 төгрөгөөр “цалинждаг”

img

 

Хичээл сургууль эхлэх дөхсөнтэй  холбогдуулан оюутнуудад тулгамддаг асуудал бол цагийн ажил.  Оюутнуудын хувьд  автобус хоолны мөнгөө өөрөө олохын тулд  хичээлийн бус цагаар ажил хийдэг.   Тэгвэл өөрт тохирсон цагийн ажлыг хаанаас яаж олох вэ? Олсон тохиолдолд хэр найдвартай вэ? зэрэг олон бэрхшээл бий.

 

Зарын сайтууд болон  фейсбүүкээс  ажил хайдаг

 

Цагийн ажил хийдэг оюутнуудаас энэ талаар тодруулахад, ихэнх ажил олгогч тогтвортой ажиллах хүн  авна  оюутан авахгүй гэх хариултыг өгдөг. Мөн тухайн оюутны байрлах газраас хэтэрхий хол байх, цалин хөлсийг дутуу өгөх, хэтэрхий өндөр шалгуур тавих, гэрээнд заасан ажлаас өөр ажил даалгах зэрэг олон бэрхшээлтэй асуудлууд тулгардаг. Ихэнх цагийн ажлыг unegvi.mn болон бусад зарын сайтууд фейсбүүкийн зарын группээс, таньдаг хүнээрэээ дамжуулан олдог  зөөгч, угаагч гээд эрсдэл багатай хөнгөн ажил хийхийг эрмэлздэг.  Цагийн зөөгч,   Жүр үр компанид бялуу боох, томоохон үзэсгэлэн худалдаанд амталгааны ажилтан болон үүрэн холбооны компанид оператор зэрэг  ажил олддог нь сайшаалтай.

 

Цалингийн хувьд  2500-3300 төгрөг зарим оюутнууд өдрөөр хийдэг бол зарим нь оройн ээлжинд ажилладаг гэлээ. Ажил олгогч талааc хамгийн багадаа таван цагаас илүү ажиллах боломжтой хүнийг сонгон авдаг тул  хичээлийн бус цагаар ажил  хийж буй оюутнуудад энэ нь   боломжын санагддаг гэв.

 

Одоогоор 50 орчим нээлттэй ажлын байр байна

 

Тэгвэл Нийслэлийн хөдөлмөрийн төв биржид  аж ахуй нэгж байгууллагуудаас ажлын санал ирдэг тус байгууллагад хандсанаар оюутнууд найдвартай ажлын байранд зуучлагдах боломжтой юм. Энэ талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодруулахад:

 

-Энэ жилийн хувьд НХЭДТ-д  130 гаруй  аж ахуй нэгж байгууллагын 1000 гаруй ажлын  байрны санал  ирсэн  эдгээрээс 50 орчим ажлын  байр одоогоор нээлттэй байна. Оюутнууд ихэнхдээ  зөөгч, угаагч,  мэдээллийн ажилтан, брошур тараах, машин угаагч, хүүхэд асрагч  зэрэг хөнгөн төрлийн ажлын байрыг сонирхдог ажил олгогчын зүгээс ажилтанд өөрийн хариуцлагатай байдал болон  цаг баримтлах, ажлын гүйцэтгэл, тодорхой хэмжээний ажлын туршлагатай байхыг шаарддаг.

 

 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв 2009 оноос цагийн ажилд зуучлах ажлыг хэрэгжүүлж өнгөрсөн жилийн байдлаар  2900 гаруй ажил хайгч оюутан залуусыг  ажлын байранд зуучлаад  байна. Цалингийн хувьд ажлын цагаас хамаараад өөр байх ч ихэнхи ажлууд 25000-35000 төгрөгний хооронд цалинждаг. Ажил олгогч байгууллагууд  “MCS”, “Таван богд” болон томоохон зочид  буудлууд, аяллын компаниуд гээд төрөл бүрийн аж ахуй нэгж байгууллагуудаас ажлын байрны санал  ирдэг. Түүнчлэн  зуучлуулж биш ажлын зарын дагуу очиж цагийн ажил хийсэн залуус цалин хөлсөө авч чадахгүй нөхцөл байдалд хүрдэг бол Цагийн ажлын биржээр дамжуулан зуучлуулсан тохиолдолд эрсдэл харьцангуй бага байдаг хэмээв.

 

 Мөн тэрээр “Цагийн ажлын бирж” -ээр дамжуулан ажилд зуучлуулах бол өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэн  ажлын байр гарсан тохиолдолд тус ажил хайгчруу холбогддог учраас холбоо барих  бүрэн боломжтойг онцолж байлаа.

Л.Отгонмягмар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ