Д.Сарангэрэл: Байгалийн баялгаа зүй зохистой ашиглахад дэмжлэг үзүүлэн ажиллана

img

Иргэд намрын улиралд ууланд авирч самар түүх нь ихэсдэг. Самар түүж амьдралаа залгуулдаг айл, өрх ч олон бий. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл иргэд, аж ахуй нэгж байгалийн баялгаа зүй зохистой ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр "Самрын их ургацын жил тохиож, Ойн тухай хуулиар үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар самар түүх боломж хушин ойтой 10 аймгийн наймд бий болсон тухай Ойн хөгжлийн төв мэдэгдлээ. Ингэснээр энэ 9-р сарын 10-наас ирэх жилийн 3-р сарын 15 хүртэл иргэд, аж ахуйн нэгж самар бэлтгэх боломжтой болж байна.

Болц нь гүйцсэний дараа самар түүвэл та бүхэн маань модноос унаж эрсдэлд орохгүйн зэрэгцээ хуш модоо хүчтэй түншиж гэмтээлгүй байгалийн баялгаа чөлөөтэй ашиглана. Ялангуяа гал түймрийн аюулаас болгоомжлоорой.

БОАЖЯам КОВИД-ын улмаас эдийн засгийн амаргүй нөхцөлд байгаа үед иргэд, аж ахуй нэгж байгууллагадаа байгалийн баялгаа зүй зохистой ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Тиймээс та бүхэн маань мэргэжилтнүүдийн судалсан самрын болц гүйцэх 14 хоногийг тэвчээртэй хүлээхийг уриалж байна. Хуш мод маань ойн талбайн тавхан хувийг эзэлдэг. 1990 оноос хойш хайр найргүй хандсаны улмаас 40 хувь нь доройтолд орсон. Одоо л хамгаалахгүй бол хуш мод мөхөх аюултайг ой судлаачид анхааруулж байна" хэмээжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Та яагаад яг мэргэжлийн хүнийг сонсохгүй хальт сонссон дуулснаа ингэж ил тод зарлана вэ!!! Өнгөрсөн жил баавгай идэш тэжээлгүй уулнаас бууж өчнөөн түйвээсэн! Хэрэм, жирх хоолгүй хүний гараас хоол горьдоод зогсож байхыг хараад зүрх шимширч байлаа. Самрын болц 2 жил байсан бол одоо 4-5н жил боллоо. Байгальд найдаж амьдрах бус өөр аргаар гар хөлөө хөдөлгөөд амьдрах арга өчнөөн байна! Одоо ингэж байгаль руу дайрч амьдардгаа больцгоо! Үр хойч ирээдүй бий гэдгийн сана! Сайд та самар түүхийг хүлээгээд түүж болно гэж уриалах биш харин айл болгоныг ятганаа АЛИМ-ны мод тарьцгаая гэж УРИАЛАХ хэрэгтэй байсан юм.
2020-08-27