Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧИЛНЭ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрөөр автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас гаргажээ.

 

Ингэснээр улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 29-ний Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 30-ны Ням гарагт сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ