Нэгдүгээр ангид 83 мянга гаруй хүүхэд элсэв

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд өнөөдөр 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхэлж, нэг сая 40 мянга гаруй хүүхэд, залуус хичээлдээ орлоо. Эдгээрийн 83 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орж байна.

 

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдын сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш нарыг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй түлхүү хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ.

Х.Баяржаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ