ВИДЕО: “Тайж тамга” компани гадна дулаалгын ажил дутуу хийснээс оршин суугчид хохирч байна

img

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 19 дүгээр байрны гадна дулаалгыг дутуу хийснээс иргэд хохирч байна.

 

Энэ талаар иргэд "Манай байрны гадна дулаалгын ажлыг 2019 оны нийслэлийн төсвөөр хийгдэж байсан. Тендер нь 2019 оны наймдугаар сард Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийгдсэн. 10 дугаар сард хүйтний улирал эхэлсэн хойно дулаалгын ажлаа эхлээд зогссон. Одоо жил болж байгаа ч ажил нь явсангүй. Ажлын явцад дээврийн хийц хуулж хаяснаар гэмтэл учруулсан. Одоо хөрөнгө мөнгө байхгүйгээр шалтаглан ажил нь зогссон. Хуулийнхаа дагуу 80-90 хувийг Тендерийн тухай хуулиар тухайн байгууллагад өгчихсөн.

 

Дулаалгын ажлыг “Тайж тамга” гэх компани хийж байгаа. Хөөсөнцрийн хогоо ч авч яваагүй, бидэнд чирэгдэл учруулж байна. Энэ жилийн борооноор тав, дөрвөн давхрын оршин суугчид зутруу, усанд автсан байдалтай байсан. Дулаалгын ажил хийхийн хажуугаар дээврийг гэмтээсэн. Энэ янзаараа хоёр жилийн нүүрийг үзэх нь.

 

Олон татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй энэ ажлыг хянах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой зарцуулж, чанартай ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж дуусгах шаардлагатай байна" гэлээ.  

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэнийг нь хэллээ:
Hariuzlaga l sain avah heregtei dee ! TEGEHGUI BOL ENE SALAN ZADGAI BAIDAL ZOGSOHGUI EE !!!Harshirtal ni hariuzlaga tooz Harin ajlaa sain hiigeed baigaad ni Shagnal uramshuulal ogoh ni zuitei shuu !
2020-09-02