Бойноос “аврагдсан” ЦООХОР

Эмээлт орж үзсэн хүн бүр арьс ширний эхүүн үнэрийг мэдэрч, хэзээ мах болохоо хүлээсэн хонь, ямаа, адуу, үхрийг харсан байж таарна. Надад лав болдог бол бүгдийг нь суллаж тавиад “Давхиарай, давхиарай” гээд пирхийтэл үргээмээр санагддаг. Гэвч тэр хашаанд орсон л бол буцаад нутагтаа, ижил сүрэгтээ очсон нь цөөн байх.
Харин Х.Түвшинжаргал гэх морин аялал зохион байгуулдаг залуу Налайх дүүрэгт байрлах бойны хашаанд хоригдсон борлог морийг худалдаж аваад адуун сүрэгтээ нийлүүлжээ. Энэ худалдан авалт Х.Түвшинжаргалын хувьд анхных биш. Тэрбээр морин аялал зохион байгуулснаасаа хойш ченжийн хашаанаас морь худалдан авчээ. Өдгөө тэрбээр агтнаас авсан нийт 70 гаруй морьтой болсон гэнэ.
Тэрбээр Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт морин аялал зохион байгуулдаг. Түүний адуунд билүү халзан, алаг, цоохор зэрэг өвөрмөц зүсмийн морьд олон.
Х.Түвшинжаргал эхнэр, хоёр хүүхдийн хамт Тэрэлжид амьдарч байна. Түүний морин аяллын талаарх мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ