
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Нэгдсэн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Ц.Даваасүрэн: Хаванд соёо хийлээ гэхэд хазаж чадахгүй. Өнөөдөр Норвегийн парламентад тэдгээр хүмүүсийг УИХ-д олгодог юм. Туулай, хав чоныг хазаж чадахгүй. Энэ хуулийг хэрэгжүүлье гэж бодож байгаа бол зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.
Х.Тэмүүжин: УИХ-тай ямар ч холбоогүй. Парламентад байгаа энэ зүйлийг задлаж өгдөг. Үүнийг дагаж Хууль зүйн байнгын хорооноос журам гарч ирнэ. Үүн дээр таны хэлсэн санааг тусгаж болно. Хуулин дээр энэ талаар маш сайн тусгасан байгаа. УИХ дээр мөрдөн шалгах эрх бий болгох тал дээр 2009 оны арванхоёрдугаар сард УИХ-ын тухай хуулиар өргөн барьсан. Энэ хуулийг одоо хүртэл хэлэлцээгүй. Тиймээс таны яриад байгаа заалтуудыг оруулах боломжгүй байгна. Бэлэн хуулийн төсөл нь байгаа. УИХ-ын хуулийг хэлэлцэх үеэр Ө.Энхтүвшин нарын өргөн барьсан хуулийг хэлэлцэж, баталсан.
Р.Раш: Бид гадаадын тэр улсад тийм байдаг гэж их ярьдаг боллоо. Монгол төрийн аюулгүй байдлын талаар бодох цаг болсон. Тахин шүтээд байгаа гадааддаа хамаг газар доорхи баялагаа алдаад дууслаа. Үүнийг бид огт ярихгүй байгаа шүү. Одоо гишүүдийн дунд уг хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ