ЭМЯ: 701 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.05/ хүргэж байна.
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 701 сорьцонд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 310 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 16 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 25 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ