А.Амбасэлмаа: 421 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 28 сая 892 мянган хүн халдвар авч, 889  мянган хүн нас баржээ. Сүүлийн гурав хоногийн хугацаанд  өвчлөл 875  мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.  

 

Манай улсад ажиглалтаас 652  хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 365 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3600 хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 60 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт  байгаа. 119 дугаарын утсанд 98 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 421 хүнд шинжилгээ хийлээ.  Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 24-нд Токио -Улаанбаатар чиглэлийн  онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,   Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 28 хүний давтан шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 310 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 боллоо. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 16 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 25 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байгаа. Сүүлийн гурван хоногт коронавирус илрээгүй байна. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал  хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр  байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгос эмч хэлж б. Гадуур цацаад байгаа ариутгалын бодис хортой уушиг муудна гэж б. Чийгшүүлэгчийн бодисоос болж 100 хүн үхсэн. Тэрэнтэй адил хэрэг давтагдана гэж анхааруулж б
2020-09-07