Д.Баттөр: Сөүл, Москва чиглэлийн нислэгийн үнийг буулгасан

img

 

 

ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу ИНЕГ-т ажиллалаа.

 

 

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр:

 

-“МИАТ” компанид нийтдээ 2009 өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 1060 нь тасалбар буцааж мөнгөө авъя гэсэн өргөдөл байсан юм. Харин 949 нь бусад хоол, унд, үйлчилгээ, орон сууц хүсэх зэргийн өргөдөл, санал зэрэг байлаа. Долоо нь тийзний үнэ өндөр байна гэх өргөдөл гомдлууд аж. Эдгээрт цаг хугацаанд нь хариу хэлсэн.

 

Олон нийтийн сүлжээгээр ачаагаа хулгайд алдлаа гэсэн мэдээлэл гарсан. Үүний дараа бид тэдгээр хүмүүстэй тухай бүрт холбогдож лавлан цахимд бичсэн шиг  асуудал гараагүйг баталсан билээ. Хоёр хүн “Би уурандаа тэгээд биччихсэн, одоо устгачихъя, уучлаарай” гэсэн.

 

Ачаа барааг камертай агуулахад хадгалдаг учир эд зүйлс хулгайд алдах, ухуулах  төрлийн асуудал гарахгүй. Гомдол нэхсэн хүмүүст камерын бичлэгийг үзүүлдэг юм. Дараа нь “би ирсэн газартаа орхисон юм байна, уучлаарай.

 

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ 1 сая 20800 төгрөг, түүнээс дээш гэж бичсэн. Дараагийнх дээрээ тусгай үүргийн онгоцны чиглэл дээр Сөүл-Улаанбаатар гэж тавьсан. Тусгай үүргийн онгоцны чиглэл дээр 1 сая 438908 төгрөг болсон юм. Зөрүү нь 418 мянган төгрөг гэж тавьсан. Хуучин хоёр талдаа нисэхэд 1 сая 20800 гэж тооцчихоод тусгай үүргийг чиглэл дээр нэг талд нь тооцон дүн хоёр талын нислэгээс өндөр байна гэдэг. Энэ бол ямар ч илүү зардал гаргаагүй дүн болох талаар өмнө нь танилцуулсан. Сөүл, Москва, Нурсултан чиглэлийн нислэгийн үнийг наймдугаар сараас хойш буулгасан гэлээ.

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ