ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, 799 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирус, цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 15 мянгаар нэмэгдэж, нас баралт 6 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Харин 304 мянга гаруй хүн эдгэрчээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ.
Эх Сурвалж. ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ