Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр нарын албаны хүмүүс оролцов.
УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр:
- Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 35 тусгаарлах байр байгаа. Тусгаарлах байрыг төлөвлөхдөө 150-160 өрөө бүхий 260 ортой 3-5 тусгаарлан ажиглах байрыг бүлэглэж 1 нислэг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар тусгаарлах байрны хүчин чадлаас хамаарч сард 11 нислэг хүлээж авах боломжтой. Есдүгээр сарын эхээр гаднаас ирсэн гурван онгоцоор ирсэн иргэдийг тусгаарласан байруудад энэ сарын сүүлээр иргэд хүлээж авах юм бол 14 нислэг хүлээн авах боломжтой байна.
Өнөөдрийн байдлаар нийт 3646 иргэн тусгаарлалтад байгаа. Гэрийн ажиглалтад 2266 иргэн байна. Улсын хэмжээнд тусгаарлалтаас гарсан 16166 иргэн байгаа. Өчигдөр/2020.09.10/ ОХУ-аас Алтанбулаг боомтод нийт 96 иргэнийг татан авлаа. Үүнээс Монгол Улсын 38, гадаадын 58 иргэнийг татан авч, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлалаа.
Мөн иргэдийн зүгээс гадаадын иргэдийн тусгаарлалтын талаар тодруулж байна. Чартер нислэгээр ирсэн иргэдийг Улаанбаатар хотод өндөр үнэтэй тусгаарлах байруудад тусгаарлахаас гадна Монгол Улсын иргэд тусгаарлагдахдаа удаа дараа гомдол гаргасан “Тулгат, Баян-хангай” зэрэг тусгаарлах байранд тусгаарлаж байна. Тусгаарлан ажиглах байрны шаардлага хангахгүй байрууд болон амралтын газруудад гаднаас ирж байгаа иргэдийг тусгаарлаж байна. Мөн газраар ирж байгаа гадны ажиллах хүчийг орон нутагт байгаа тусгаарлах байрууд болоод тухайн ажлын байранд нь камп байгуулж, цагдаа, болон бусад ажилчдын хяналтад тусгаарлаж байна.
Энэ сард төлөвлөгдсөн нислэгээр ирэх иргэдийг хаана тусгаарлах вэ?
Г.Мичидмаа
Уншиж байна |