
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн гишүүдийн зүгээс Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтүүдийн хэрэгжих цаг хугацааны хувьд гишүүдийн дунд багагүй зөрчилдөж байлаа.
Ажлын хэсэг орж ажилласан Х.Тэмүүжин гишүүн уг хуулиудын өөрчлөлтийг ирэх сарын 15-наас хэрэгжүлэх санал гаргасан бол Ж.Энхбаяр нарын гишүүд суурь хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мөрдөгдөж эхлэх хугацаа болох ирэх долдугаар сарын 15-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийлж байлаа.

Гишүүдийн дунд багагүй маргаан үүссэний дүнд Ж.Энхбаяр нарын гишүүдийн саналын дагуу ирэх долдугаар сарын 15-наас уг хууль хэрэгжихээр боллоо. Уг хуулийн төслүүд гишүүдийн олонхийн саналыг авсны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Чухал хууль гарлаа. Сонирхолын зөрчлийг монголын төр баталлаа.
Энэ хуулийг их сайн сурталчилж зөв хэрэгжүүлээрэй. Зөв хэрэгжүүлж чадахгүй бол багагүй асуудал дагуулах хууль шүү. Х.Тэмүүжин гишүүн болон ажлын хэсгийнхэнд баярлалаа.Олон жил яригдаж амар гардаггүй хуулиудын нэг.
Ийм хууль батлагдлаа” гэв. Үүний дараа Засгийн газрын агенлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч батлагдлаа.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ