Д.Нямхүү: Онцгой үед буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь дайсагнаж буй хэрэг

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Франц улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй байсан" гэх мэдээлэлд тайлбар хийлээ.
Тэрбээр, "Франц улсын иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд вирусийн улбаатай зүйл гараагүй зэрэг буруу ташаа мэдээлэл цахим орчинд явж байна. Франц улсын иргэнтэй фэйсбүүк, цахим хаяг, утсаар байнга холбоотой байдаг.
Энэ буруу мэдээтэй холбоотойгоор өчигдөр утсаар холбогдоход нутагтаа очоод шинжилгээ өгсөн. Эсрэг бие буюу дархлаа сайн тогтсон гэж тус улсын эмч нар хариу өгсөн байна. Сайн эмчлэгдсэн. Эсрэг бие 78 хувийн үзүүлэлттэй байгаа. Бидэнд шинжилгээнийхээ хариуг зургаар илгээж, талархаж буйгаа дахин илэрхийлсэн. Онцгой нөхцөл байдалтай энэ үед буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь дайсагнаж байгаа хэрэг.
Бидний нөр их хөдөлмөр, олон хүний нойр хоолгүй ажилласан эмчилж эдгэрүүлсэн 96,8 хувийн амжилтыг үгүйсгэж зөвхөн улс орон дотроо эвгүй байдалд оруулж байгаа хэрэг биш дэлхий дахинд эвгүй байдалд оруулж байгаа үйлдэл. Эмч нар маань энэ худал мэдээллийн талаар шалгаж өгөхийг хүссэн" гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ