Баруун аймгуудад өвс, тэжээл нийлүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Ерөнхий сайдад цаг үеийн зарим асуудалтай холбогдуулан мэдээлэл хүргүүлж байгаа талаараа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Баруун бүсийн аймгуудад хур бороогүй байснаас ган зуд үүсэх аюул нүүрлээд байна. Зуд нүүрлэхээс сэргийлж, өвс, тэжээлийн нийлүүлэлт маш чухал байгаа юм. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд өвс, тэжээлийн гол суурь бааз байдаг. Энэ суурь бааз дээр өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдээс огцом өссөн байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймагт тээвэрлэх зардлаа нэмэхэд 20 гаруй мянган төгрөгөөр хүргэгдэж, ченжүүд үнэ нэмэх эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалж, онцгой анхаарах шаардлагатай байна. ХХААХҮ-ийн яамнаас экспортыг хязгаарлах замаар ололтой ажил хийж байгаа ч нөгөө талдаа үнэ өсөх эрсдэл үүсч байна. Тиймээс импортоор өвс, тэжээл нийлүүлэх ажлыг яаралтай хийх шаардлага үүссэн байна. Түүнээс гадна баруун бүсийн тэжээлийн аж ахуйг тоног төхөөрөмжөөр хангах төсвийг 2021 онд төсвийг нь суулгах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж байна хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ