Хаалттай хилээр ХЭН Ч зөвшөөрөлгүй нэвтрээгүй

img

Хууль, зүй Дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд /2020.09.21/ мэдээлэл өглөө.  

 

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян "УОК-оос иргэдээ татан авахтай холбоотой энэ оны хоёрдугаар сарын 21-нээс буюу  улсын хилийг хааснаас хойш 22400 гаруй иргэнээ татан авчээ. Өнөөдөр 48 улсаас 10400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан байна.  Ойрын өдрүүдэд таван нислэгээр 1000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байгаа. Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 312 болсон. Үүнээс 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч 10 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

 

Мөн улс орны бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрт ажиллах нарийн мэргэжлийн  гадаадын инженер, техникийн ажилтнууд олон улсын тендер шалгаруулалтын журмаар шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг тусгай төлөвлөгөөний дагуу баримт бичгүүдийг үндэслэн татан авч байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайн аж ахуй нэгж байгууллагаас гаргасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь тусгаарлах байрыг гарган үе шаттай зохион байгуулж байгаа. Хил нэвтэрмэгц шинжилгээнд хамруулаад цагдаагийн хамгаалалтан дор тусгаарлах байр руу тээвэрлэж байна. Тээвэрлэх явцдаа зогсолт хийхгүй зэрэг тусгай горимоор үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэж мэдээллээ. 

 

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн "Монгол Улсын хилээр зөвхөн УОК, Засгийн газрын шийдвэрийн дагуу иргэдийг шалган нэвтрүүлж байна. Хил хяналтын байгууллага шалгаж, хянахгүйгээр хууль бусаар иргэдийг нэвтрүүлсэн зэргээр байгууллагын үйл ажиллагаа, хилчдыг гүтгэсэн үйлдэл гарч байна. Үүнийг шалгуулна" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаадын иргэнхарьяатын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр "Энэ онд Монгол Улс руу нэвтрэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоо эрс багассан. Энэ онд хилийн боомтууд хаалттай байснаар орж ирэх иргэдийн тоо эрс бага байгаа. Үүнийг дагаад Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Виз мэдүүлж байгаа хүмүүс УОК-ийн шийдвэр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын зохих шаардлагыг хангасан хүмүүс нэвтэрч байгаа. Хилээр нэвтэрч буй хүмүүс манай байгууллагын хяналтад байгаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

????:
Эмээлтийн хужаа нар ажилаа эхэлцэн байхын хаагуур яаж орж ирэв
2020-09-22
Brigad:
Uuriin irgedee avakhgui baij aan
2020-09-21
Brigad:
Uuriin irgedee avakhgui baij aan
2020-09-21
Zochin:
Hytaduud umnud mujiinhaa ymatch mergejilgui guilgachin hujaa naraa mongold oruulj ajiluulj amjirgaag ni zalguuldag gej sonsson. Uuriin ulsiin irgedee unegui surgaltand hamruulaad ajiltai orlogotoi bolgoochee.
2020-09-21
zochin:
Gadaadiin hariyatiin darga tsagdaagiin tsol heregledeg bolchihson yum uu onigoo yumaa ene zaluu
2020-09-21
iRGEN:
Zuv zuv. Iim balai medee medeelel tavij bga humuusiig shalguulah heregtei.
2020-09-21
Зочин:
Энэ хуульгүй микрофон барьсан өөрийгөө бүхнээс дээгүүр гэж боддог нөхдүүдэд зохих ёсных нь шийтгэлийг тухай бүр нь өгч байхгүй бол нийгмийг үймүүлсээр юунд ч хүргэж мэднэ шүү
2020-09-21
Зочин:
Мэдээж шүү дээ! Муулах шалтаг олж эзэндээ долоолгож хэдэн юм хүртэх гэсэн новшийн юмнууд ёстой яршигтай хар хогнууд юмаа!
2020-09-21
Хөөрхөн бригадын дарга уу?
2020-09-21