Э.Мөнх-Эрдэнэ: Зарим нутгийн газраар бороо, уулаараа нойтон цас орно

Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтворгүй зарим нутгаар хур тунадас ихтэй байгаа. Тэгвэл ойрын таван өдрийн цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн цаг уурч, Э. Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Энэ жил эрт хүйтэрч байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-2020 есдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулъя. Энэ сарын 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ