Хатуу үүрэг хүлээсэн танхим

img

МАН-ын дангаар бүрдүүлэх Засгийн газарт шинэ цус сэлбэгдэж байна. Гол төлөв 70-аад оныхноос бүрдэх энэ сайд нар сүүлийн хэдэн өдөр хангалттай чимхүүлж, матууллаа. Танхим бүрэлдэхээсээ өмнө шүүсээ шахуулж хор нь тайлагдсан гэхэд болно. Өчигдөр Ерөнхийлөгч  гүйцэтгэх засаглалын танхимд шинээр орохоор  нэр дэвшиж буй  болон халаагаа өгч байгаа сайд нарыг хүлээн авч уулзсан.   Ерөнхийлөгчийн хувьд  сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэр бүрчлэн ширүүхэн үгээр далайлгасан ч дараагийн хийх ажилд нь ташуур болсон гэхэд болно. Харин Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа нь МАН-ын хувьд дотоод үйл ажиллагаанаас нь илүү чухал гэнэ. Тиймээс ч намынхаа шилдэг гэсэн боловсон хүчнээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байна хэмээн онцолж байв. Шинэхэн сайдаа хүлээж байгаа салбаруудын хувьд Сангийн яам анхаарал татаж байгаа. Сонгуулийн өмнөх жил болохоор энэ яамны эзэн хэн болох вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаалах  нь мэдээж. Чамбай сайн санхүүч очвол сонгуулийн донсолгоо, эдийн засгийн  хямралыг өлхөн даваад гарна. Саар нэг нь очвол  Монгол Улсын сангийн хөрөнгийг гөвнө. Тиймээс олон шалтгаан, шалгуурыг бодож, хэлэлцсэний эцэст Дархан хотоор овоглосон Д.Хаянхярваа гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. МАН-д олон сайн боловсон хүчин, Сангийн сайд асан байгаа. Тэдэнтэй өрсөлдөж олонхийн санал авсанг бодоход тэрээр хүний итгэл даах хүн бололтой. Журмын нөхдийнх нь хэлж буйгаар Сангийн сайдад нэр нь явж байсан хүмүүстэй харьцуулахад санхүү эдийн засгаас хол мэт боловч дороос нь аваад 16  жил энэ салбарт ажилласан гэх. Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг халааг нь авах гэж байгаа С.Баярцогттой нэлээд нухаж байж гаргасан болохоор өмнөх сайдтайгаа ойлголцож, ажлыг нь үргэлжлүүлэх биз.  Тэгвэл ЗТБХБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийг хөгжлийн тулгуур болсон томоохон төслүүдийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлээд аваад явах чадвартай   эсэхээр нэлээд таавар өрнөж байна. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан  ч гэлээ эрхлэх асуудал нь өргөжиж зам тээвэр нэмэгдсэн гэдгийг анхааруулж байна лээ. Хувийн хэвшил болон төрийн албанд ажиллаж хор нь тайлагдсан хүн гэж намын нөхөд нь үзсэн болохоор түүнд итгэл үзүүлэхээр шийдсэн бололтой. Х.Баттулга сайдын хийж байсан төмөр зам, 100 мянган айлын орон сууц, шинэ бүтээн байгуулалт зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй орж ирж байгаа түүнийг УИХ-аар баталбал орон сууц, ажлын байртай болохыг хүссэн иргэдийн хүлээлтийг үүрч гарах л үлдэнэ. Улс орны амгалан байдлыг хангах Батлан хамгаалах салбар мөн анхаарал татаж байна. Генералын хүү гэгдэх Ж.Энхбаяр гишүүн энэ албанд очихоор нэр дэвшсэн. Цэргийн даргын гэрт өсөж хүмүүжсэн  түүнд батлан хамгаалах салбарыг даатгах нь. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш эдийн засаг, батлан хамгаалах, цэрэг, авлига, хариуцлагын талаар илүү дуугарч энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа нь намынхаа болон улстөрчдийн итгэлийг авахад нөлөөлсөн бололтой. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үлдсэн ажлыг дуусгах үүрэг авсан бүрэлдэхүүн  ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар орж ирнэ. Шинэ сайд нар ажлаа хүлээж автал сайд нарын мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene barilga zam teebriin said muu said 100000n ailiin oron suuts hotolbor bol barilgiin uniig hoorogdoson hotolbor ene hotolbor bol shuud luubar ta nar turuu jiliin bairnii une odoo baigaa unee hardaa iim ym gej yu baidgiin 100000 ailiin hotolbor geed 1say togorgon dotor bish naadah chin 1say 800 mynga baina boliochee ard tumnee luuberdahaa.
2012-03-16
Agi:
ARAICH DEEEEEEEEE
2012-01-20
tsergt yvaagvi said:
enhbayar hayn hyrvaa gel uu ene 2 bolio arai l bn sh uu tur ezguur ch dain bolbol buu barj vzeegvi saidtai bh yum uu tsergiin alba haaggagvi gesen aavaaraa argalj yvsan negen
2012-01-19
Zochin:
Yahav dee yanz byriin khyn devshij bna Dashdorj hoorkhii nasgui bolson amitan udakhgui yhekh gej baigaa um, heden sar said ner zuuh uzeh dee, hayankhyarvaagiin marker ingeed duud aa, tyyntei tootsoo bodokh hymyys mongoliin shorond baigaa udakhgui garna enhbayariig yamar medekhyi bish, tart iim surguulias hulgaig Herbert hoogdson, bolovsrol nimgen khan shuu dee, khurelsukhiin gedeg nertei huligaaniig tumen loon medne
2012-01-19
уншигч:
7|1ны шударга жагсаал Хаянхирваа шиг ичихгүй луйварчид үймээн болгож хувиргасан Хонгорыг хамуутай пиараар хэргээ замхруулсан хулгайч Монголын мөнгөн санг хордуулж хоосорох нь тодорхой бна л даа
2012-01-19
gerlee:
erunkhii said Batboldoo ta unendee sain ajillaj bnshuu huntei hereldeed showdaad Elbegdorj shig tenegteed bhgui ni bas avah chanar umaa
2012-01-19
Batbold:
Tolgoilogch S.Batbold n Mongoliin tuuhend temdeglegdeh hamgiin munhagiin tuil bolson hun uchir tanhim n ter chigeeree butelgui l baih bolno. Odoo songuuliin sezon ehleed Batbold gadaadaar tenej zugaalah bolomjgui bolhooroo turiin albiig bur buruuduulah l biz.
2012-01-19
engiin ard:
Mongoliin ard tumniig mini Turiin Suldmini Urshuu. Ene heden zarimdag zavaan uls turchdiig harin buu urshuu. Uchigduriin Ts.Elbegdorj harin ovoo turiin terguunshig ug helj bnalee,tegeedl todorhoi
2012-01-19
ulbger hurelbaatar yaj eruul mendiin yam tolgoilj chadah yum be ter habdartaa asragchaa hiibel taarna MAN uur hun alag uu ERUNHII SAID BATBOLDOO
2012-01-19
zochin:
ene 6 hangalttai reclamduulj bnadaa.2012 onii songuuld asuudalgui garah yum bn doo. ard tumen ene 6 odoo martahgui bolsondoo.
2012-01-19
sandagaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa:
odoogiin tur barij bgaa humuus mongoliin turiig tsaashid barij mongol ail urhiin terguun baij bid nar chadahguinee iimd tsaashid bid galiin umnu suhurch suugaad tsai chah hool hiih iim l uiliig hiie ems mini ta nar turuu bari geed zan uileer buuj ugsun shuu iimd erchuud emsiin uurgee sain bieluulie
2012-01-19
Balai yum ene hed yaj chadah ve de hurelsuh baina urdin said hiij baisan hiisen yum yuch baihgui
2012-01-19
zochin:
hahhaahha humuusee ta nar bolioch hiij chaddag baihgu bj bgaad chaddag bolsn shuu naad zaluuchuud chin hangalttai turshlagatai gj itgej bn naidaj bn bid demjij uguh heregtei ta buhn bolih heregtei
2012-01-19
SaGe:
MAH bolovson huchingui boloo yuu daa
2012-01-19
info:
chadah uu ed nar. turshlaga muu l haragdsan daa
2012-01-19
hm:
yaamnii said nariig yaamnaas n salbaraas ni tomilohod yadag bnaa, ih hurliin gishuud geheer l ajlaa sain hiideg chaddag ni bish sht. hudlaa l yarij idej uusan, tansaglasan humuus. ard tumen luge handaj neg ch yum hiihgui yumaa, huwiin ashig sonirhol ni dawamgailj bh yum. songuuli bolohiin hoorond sain nariig solij holih hereg bna u.
2012-01-19