Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 313 боллоо

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт  1406 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь есдүгээр сарын 17-нд Хонконг- Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн, 53 настай, эмэгтэй байгаа.

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 261 хүний давтан, энэ сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 186 хүний, энэ сарын 04-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 207 хүний давтан,  Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 236 хүний давтан, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 31 хүн,  Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан,  өөрийн хүсэлтээр 99 хүн, 8 хүний тандалт,  тусгаарлалтад байгаа 140 хүний, 38 эмч эмнэлгийн ажилчдын,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ тус тус байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 302 байгаа. Нийт батлагдсан 313 тохиолдлоос 109 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн бол тусгай үүргийн нислэгээр 187 хүн, ачаа тээврийн 17 жолооч  байгаа.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 9 хүний биеийн байдал  хөнгөн, 2  хүний биеийн байдал хүндэвтэр  байна.

 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ