Сэрэмжлүүлэг: 18 настай жолооч осол гаргаж амь эрсэджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд "Зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага  2020.09.23-ны өдрийн 00:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
Зам дээр машина хаячихдаг малуудаас болж ийм осол их гардаг шүү. Араасаа ямар ч гэрэлгүй, гэрэл ойлгогч байхгүй, таних тэмдэгчгүй юмнууд орон нутгийн замд маш их тааралддаг.
2020-09-24