ЭМЯ: 270 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.24/ хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 246 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 24 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 285 мянга гаруй хүн эдгэрчээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ