ЭМЯ: 417 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.26/ хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 303 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 5 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 245 мянга гаруй хүн эдгэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ