Харанга!!!  Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

img

 

Харанга!!!  Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

 

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:  Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10  хэм дулаан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ