ЭМЯ: 600 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.03/ хүргэж байна.
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 600 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 315 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 256 мянган хүн эдгэрчээ.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ