Түгжрэлийг аргацаах төдий биш, арилгах шийдэл хэрэгтэй

img

 

Нийслэлийн автозамын түгжрэл бөөгнөрөл бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан, ярихаас ч залхмаар зүйл болоод байна. Заримдаа хотын зам маань зам биш зогсоол болдог нь үнэн. Нийслэлд энэ сарын 1-ний байдлаар бүртгэлтэй 604 мянган автомашин бий. Үүн дээр хөдөө орон нутгийн дугаартай 100 гаруй автомашин гээд нийтдээ 700 гаруй тээврийн хэрэгсэл байна. Дугаарын хязгаарлалтын бүсэд үүнээс 20 хувь нь буюу 140 орчим автомашин хасагдаад 550 орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Хэрэв бид дугаарын хязгаарлалтгүйгээр бүгд замын хөдөлгөөнд оролцвол зам дээр 00 зогсолт хийнэ. Харин дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлснээр бид зам дээр 10-15 км/цагийн дундаж хурдтайгаар оролцож байгаа юм.

 

Улаанбаатар хотын автозамын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Хотын хүн амын даац дээд тал нь 400-500 мянга байхаар тооцсон байдаг. Гэтэл дэлхийн 415 дахь том хот гэгдэн Улаанбаатар хот олон улсын жагсаалтад аль хэдийнэ оржээ.

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн эрхлэгч Б.Ууганбаяр “Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна гэсэн юм. Энэ нь нэг хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм” гэлээ.  Олон улсын үзүүлэлтээр автомашины хурд 10-15 км/цагаас доош хурдтай явж байвал үүнийг 00 зогсолт гэж үздэг байна. Энэ тооцооллоор Улаанбаатарчууд 2020 оны өвөл бүрэн 00 зогсолтод орох тооцоо гарсан байна. Цаг агаар хүйтэрч, хур тунадастай өдөр замын түгжрэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ өвлийн турш Улаанбаатарчууд ажлын өдрүүдэд өглөө ажил сургууль, цэцэрлэг цуглах, буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг орой тарах буюу 17:00-19:30 цагийн хооронд байнгын түгжрэлтэй байх нь.

 

“322 мянган автомашин хөдөлгөөнд оролцвол түгжрэл үүсэхгүй”

 

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Есдүгээр сарын 30-ны байдлаар дугаарын хязгаарлалттай өдөр байсан учраас 500 мянга гаруй бусад өдрүүдтэйгээ адилхан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Зөвхөн есдүгээр сарын 30-ны өдөр гэлтгүй цас бороо орсон өдрүүдэд замын ачаалал нэмэгддэг тээврийн хэрэгслийн хурд харьцангуй багасдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр замын халтиргаа гулгаа, зам дээр тогтсон ус, хог хаягдал гэсэн механик хүчин зүйлүүдээс хамааран замын ачаалал ихсэж, тээврийн хэрэгслийн хурд багасдаг. Есдүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл 0-5 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон. Нийслэлийн хэмжээнд 1100 км авто зам байгаа. Энэ зам бидний тооцоолсноор 322 мянган автомашинтай байвал түгжрэлгүйгээр 30-35 км/цагийн хурдтайгаар хот дотор зорчих боломжтой. Бидэнд одоо 200 гаруй мянган автомашин илүүдэлтэй байгаа. Тиймээс улсын хэмжээнд бодлогоор импортын автомашинд шалгуур тавих, хязгаар тогтоох зайлшгүй шаардлага байгаа. Өдөрт нийслэлийн хэмжээнд 200-250 орчим автомашин, сард 6000-7000 автомашин нэмэгдэж байна. Тиймээс зайлшгүй насжилт болон жолооны хүрдээр нь хязгаарлах зэргээр улсын бодлогоор авч үзэхгүй бол түгжрэл урт хугацаандаа асуудалтай болоод байна” гэв.

 

“Ажлын тав хоногт тэгш сондгойгоор хязгаарлана”

 

Түгжрэлээс үүдэн наймдугаар сард 20 км/цаг хурдтай байсан нийтийн тээврийн автобуснууд есдүгээр сар гарснаас хойш цагт зургаахан км-ээр урагшилж, үндсэндээ явган хүнээс ялгарахааргүй болов. Иргэд алхсан нь дээр гэдгийг энэ бүх тоо харуулж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын энэ байдлыг залруулах гарц хайж, янз бүрийн шийдэл санал болгоод байгаагаа мэдээлсэн.

 

Тухайлбал, энэ сарын 2-нд болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн. Хуралдаанаар ажлын таван хоногт нийт автомашинаа тэгш, сондгойгоор нь хувааж явуулах саналыг гаргасан юм. Цагдаагийн хурандаа Ж.Амгалан тэгш, сондгойгоор нь явуулах асуудлыг шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэхээр албан ёсны санал гаргалаа.

 

Тэрээр “Олон төрлийн судалгаа, санал яриад түгжрэл арилахгүй юм байна. Судалгааг цаашид хэрэгжүүлэх юм дээр ашиглахаас цаг үеийн асуудлыг, энэ намрыг яаж туулах нь чухал байна. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүндээ Улаанбаатар хотын иргэдээсээ тэгш, сондгойгоор явуулах эсэхийг асууя гэсэн саналыг гаргаж байна. Үүнийг ард түмэн юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй. Бусад орны жишгээр албадлагын арга хэмжээг авч болох ч эхлээд иргэдээсээ асуух хэрэгтэй гэж үзэж байна. Эсвэл дэс дараалсан ажлуудаа аажмаар хийгээд явах боломжтой. Тэгсэн ч түгжрэл арилахгүй. Иргэд цагаа замын түгжрэлд үрсээр л явна” гэж ярьсан юм.

 

Энэ саналыг зөвлөлийн хуралдаанаас замын түгжрэлийг богино хугацаанд бууруулахад үр дүнтэй арга гэж үзэв. Хэрэв санал дэмжигдвэл ажлын тав хоногтоо нийт автомашинаа тэгш, сондгойгоор нь явуулах юм. Гэхдээ түгжрэл үүсэх шалтгааныг нэгдүгээрт, автозамын сүлжээ хангалтгүй, нийтийн тээвэр хүртээмжгүй, авто зогсоол дутагдалтай, моторт бус тээврийн хэрэгсэл хөгжөөгүйтэй холбож мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа хэдий ч ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор хязгаарлах нь түгжрэлээс ангижрах гол гарц шийдэл биш, аргацаах төдий шийдвэр. Мөн хувь хүний эрх ашигт халдаж буй хэрэг хэмээн иргэд ихэд дургүйцэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Heden sayar toologdoh mashintai hot zunduu baina Bolood l baina Manaih 1 saya ch hurehgui mashintai her ni suid maid
2020-10-05
заавал хэрэгжүүлэх санал:
Байшин, барилга орон сууцнуудыг тойрч хашаалсан хаалт, хашаануудыг буулгаж, явган хүний зам, машин зам болгох хэрэгтэй. Орос манайх хоёр л хэдэн барилгаа хооронд нь холбож хамаг түгжрэл, явган хүн ч ойрхон газар очих гэж тойрч алхсаар таардаг байгаа.Энийг шийдвэрлэсэний дараа замуудыг зүүн баруун эргэхийг чөлөөтэй тавьж өгөх хэрэгтэй.
2020-10-05
ТҮГЖРЭЛД МАШИН БОЛ ТЭСНЭ ХАРИН БИЕ БОЛ ТЭСЭХГҮЙ ШҮҮ ЯЛАНГУЯА ЗҮРХ!!!. ТИЙМЭЭС ХАЯА Ч ГЭСЭН ДУГУЙ УНА ,АЛХ
2020-10-05
Duujin kabin guur wne ter gesen uursduu mungu husah yavuurgui tusluud yarij bhaar tavan sharaas officeriin uulzvar ortol metro tavih heregtei. Odoo japani gadaad hergiin said irehed ene asuudlaa tavih heregtei
2020-10-05
Зочин:
Тугжрэл гэж бид оорсдоо хийж байгаа "ажил" шуу дээ. Ажилдаа унаагаа асаагаад ходолсон л бол Та тугжрэл хийж байна, монгоо, цагаа шатааж байна. Би унаатай, гэхдээ 2 км дотор алхчихдаг, 20 минутад л хурэх газраа саадгуй, уур уцааргуй, зардалгуй хурчихдэг, туунээс зайтай бол автобусдчихдаг. Надад амар, хурдан, машин зам дээр тугжрээд хялалзаж байгаа хумууст ядаж ганц машины зай тавьж огч байгаадаа бас сэтгэл оег.
2020-10-05
ТЭРНЭЭС БИШ ХУУЛИНД ЗААСАН БҮХ ТАТВАР ДААТГАЛ СУУТГАЛ ШИМТГЭЛЭЭ 100 ХУВЬ ТӨЛЦӨН. ӨӨРСДИЙНХӨӨ МӨНГӨӨР АВТОМАШИН ХУДАЛДААД АВЧИХСАН. ҮР ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛЭЭ ЗӨӨЖ ЯВАА ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЭРХИЙГ НЭГ МУУ ХУРАНДАА 50 ХУВЬ ХАСНА ГЭВЭЛ ЁСТОЙ ГОНЖ ШҮҮ
2020-10-05
5 ЗҮЙЛ:
НЭГ ДҮГЭЭРТ ТӨМӨР ЗАМАА БОГД УУЛЫН УРДУУР ГАРГА. ТӨМӨР ЗАМ ДАВАХ ГЭЖ ТҮГЖРЭЛ ЧИНЬ 30 ХУВЬ ҮҮСЭЭД БАЙНА. АЙМШИГТАЙ ӨНДӨР ТӨСӨВӨӨР ГҮҮР БОЛОН НҮХЭН ГАРЦ БАРЬЖ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ БОЛЬ. ХОЁРДУГААРТ БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ КОЛЛЕЖ МСҮТ-ҮҮДЭЭ ХОТООС ДОР ХАЯЖ 120 КМ Т ГАРГА. ГУРАВДУГААРТ ТӨВ АЙМАГ ХҮРТЛЭЭ 40 ХОН КМ ДАРДАН ХУРДНЫ ЗАМ ТАВЬ. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ГАРГАЧИХ.ДӨРӨВДҮГЭЭРТ БҮХ ЦЭРГИЙН АНГИ БҮХ ШОРОНГУУДАА ХОТООС ГАРГАЧИХ. ТАВДУГААРТ БҮХ ЭМНЭЛГҮҮДЭЭ ХОТЫН ЗАХ РУУ НҮҮЛГЭЧИХ.
2020-10-05