Автобусны бараагаар биеэ бэлдэж байгаад л уралдчихна. Хаалгаар хамгийн түрүүнд орохгүй л бол багтахгүй үлдэж мэднэ. Хэрэв эхний автобусанд багтаж суухгүй л бол ажлаасаа хоцорно. Ажлаасаа хоцорвол цалингаа хасуулна. Энэ бол их хотын өдөр тутмын дүр зураг. Ажил эхлэх, тарах цагаар автозамын түгжрэл үүснэ. Автомашинууд уртаас урт дараалал үүсгэж зогсоно. Уур уцаар, гомдол... Харин автозамын түгжрэлд өнгөрч байгаа үнэтэй цагаа хий дэмий бухимдаж өнгөрөөх биш, хэрэгтэй зүйлд нь зарцуулж, зөв ашиглах боломжтой. Тэгвэл та бүхэн түгжрэлд дараах зүйлсийг хийж болно.
Өөртөө хэрэгтэй подкаст сонсох: Сүүлийн үед хэрэгтэй мэдээллээ авах олон подкаст нийтлэгдэж байгаа. Жишээлбэл, Ideree’s podcast, The unlock podcast зэрэг олон бий.Танд сонгоод сонсох бүрэн боломжтой.
Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах: Магадгүй таны төлөвлөгөө замын түгжрэлээс үүдэн хойшилсон байх. Тиймээс дахин төлөвлөж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
Утсаар ярих: Удаан холбогдоогүй ойр дотны хүмүүстэйгээ холбогдож ярилцах боломжтой.
Нүүрээ будах: Өглөө яараад гарсан уу? Тэгвэл та машиндаа нүүрээ яагаад будаж болохгүй гэж...
Дуртай дуугаа сонсож, дагаж дуулах: Дуртай дуугаа сонсохоор тайвширч аз жаргалтай болдог шүү дээ.
Цахим хаягаа шалгах:
Шинэ үг цээжлэх: Орчин үед гадаад хэлний мэдлэг сурснаар олон давуу талтай. Тиймээс ч залуус гадаад хэл сурч, гадны улс руу суралцахыг эрмэлздэг болсон. Тиймээс та бүхэн түгжрэлийг ч ашиглаж хэл сурахдаа шамдаж болно.
Хамт яваа хүнтэйгээ сонирхолтой зүйлсийн талаар ярилцах: Ажил, аялал гээд л олон зүйлийн талаар ярилцвал хөгжилтэй биш гэж үү?
М.Насан
Уншиж байна |