
Мьянмарын сөрөг хүчний тэмцэгч Аунг Сан Су Кий парламентын сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж, нэр дэвшигчийн мандатаа авлаа.
Ардчиллын төлөөх намын тэргүүн Аунг Сан Сү Кий тус улсад маш их нэр хүндийг олж байгаа бөгөөд засгийн эрх баригчдын шийдвэрээр гэрийн хорионд байсан эмэгтэй улстөрч юм.
Тус улсад айлчилсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон түүнтэй өөрийн биеэр уулзаж ярилцсан юм. Энэ үеэр Аунг Сан Су Кийгийн нэр хүнд маш их өсөж Мьянмарын парламентын сонгуульд түүний толгойлдог нам нь ялалт байгуулж ч мэдэхээр байгаа юм.
Мөн түүний ард АНУ зогсож идэвхтэй дэмжлэг үзүүлсээр буй. АНУ-ын Ази, Номхон далайн орнууд руу чиглэсэн шинэ төрийн бодлогод заагдсанаар Мьянмар нь тус улсын цоо шинэ стратегийн түнш болох аж.
Тиймээс Аунг Сан Су Кий Цагаан ордны дэмжлэгээр тус улсын төрийг гартаа атгаж мэдэх улстөрч хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ