ЭМЯ: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 315 боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.06/ хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 249 мянган хүн эдгэрчээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 803 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнд коронавирус илэрлээ.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 315 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 307 байгаа. Нийт эдгэрээд гарсан 307 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 3 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 294 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 8 хүн эмчилгээнд байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ