Японы Гадаад хэргийн сайдын айлчлалаар стратегийн түншлэлийг бататгах талаар хэлэлцэнэ

ГХЯ-наас Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 09,10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийхээр болжээ.
Уулзалтын үеэр Монгол Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд өндөр түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар ярилцана. Япон улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улсад хийж буй тав дахь айлчлал.
Мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн айлчлалын дараа УОК-оос тавигдаж буй шаардлагын хүрээнд тусгаарлагдах ажлууд хийгдэнэ. Айлчлалын дараа үр дүнгийн талаар мэдээлнэ гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ