Иж бүрэн тоноглогдсон гал унтраах, аврах зориулалтын 40 автомашин, техник төхөөрөмж хүлээж авна

img

 

- Өнөөдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна –

 

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар Төрийн цахим шилжилтийн хүрээнд "Цаасгүй парламент" болж буй талаар мэдээлэл хийнэ.

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

10:00 цагт: Прокурорын байгууллагын гуравдугаар улирлын хяналтын ажлын мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийнэ.

 

“БИШРЭЛТ” ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас өнөөдөр болон маргааш “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт  арга хэмжээ зохион байгуулна. Утас: 91989890, 99094993

 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

10:00 цагт: Цэрэг татлагын ажил энэ сарын 22-25-нд зохион байгуулагдахаар болсонтой холбоотой “Эрүүл мэндийн үзлэг” зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 325044

 

“ДҮНЖИНГАРАВ” ТӨВ

10:00 цагт: “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно. Утас: 75111896, 95954071

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

 

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:30 цагт: Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 15.4 сая еврогийн өртөг бүхий "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд эхний ээлжийн иж бүрэн тоноглогдсон гал унтраах, аврах зориулалтын 40 автомашин, техник, багаж хэрэгслийг хүлээн авах арга хэмжээ болно. Утас: 99007969, 99249813, 86150069

 

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн хурал хийнэ.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

12:00 цагт: Хонхорын Оргидогийн рашаанд 10 мянган мод тарих "Түмэн мод түмний буян" аяны үйл ажиллагаа болно. Утас: 99681983

 

“БЛЮ СКАЙ”

13:00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөөн” болно. Утас: 88109320

СЭТГЭГДЭЛ БИЧИХ