Олон хоног соронзон шуурга үргэлжлэхийг эрдэмтэд анхааруулав

img


Энэ сарын хоёрдугаар 10 хоногт тав хоног үргэлжилсэн соронзон шуурга болохыг Оросын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн нарны рентген одон орны лабораторийн эрдэмтэд анхааруулжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн мэдээллээс иш татан РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

Эрдэмтдийн таамагласнаар, 10 дугаар сарын 21-ний өдөр G1 ангиллын соронзон шуурга эхэлж, 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн энэ өдөр G2 англиллын шуурга дэгдэх бөгөөд дэлхийн соронзон мандал 10 дугаар сарын 29-ний өдөр л хэвийн байдалд орох аж. 

 

Энд дуулгахад, соронзон шуургыг G1-ээс  G5 хүртэл түвшинд хуваадаг. Бага зэргийн шуурга эрчим хүчний системийн ажиллагаанд багахан доголдол үүсгэж, амьтан, шувуудын нүүдэлд нөлөөлдөг гэнэ. Харин шуурганы ангилал дээшлэх тусам буюу хүчтэй соронзон шуурга GPS-ийн ажиллагаа, богино долгионы холбоог саатуулж, аж үйлдвэрийн сүлжээн дэх хүчдлийг доголдуулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oj:
Xarin tiim shvv
2020-10-12
Хаана болохын монголд юмуу
2020-10-12
Хаана болохын монголд юмуу
2020-10-12
DD:
3 дахь 10 хоног биш үүүүү
2020-10-09
ds:
Ee zailuul ur huuhdee huchinddeg uls niigemee luivardaj il hulgai hiideg huviin erh ashigtaa huuliig guivuuldag metiin butehgui nuhdiig l sorood yvchih bl niigem tsevershij setgel taivan amidrah ym bn.tiim az tohiohgui l bhdaa.
2020-10-09
Oj:
Xarin tiim shvv