Фейсбүүк вакцинаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхгүй
2020-10-14

Фейсбүүк олон нийтийн сүлжээ урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзахыг уриалсан постуудыг нийтлэхийг хориглосон байна. Энэ талаар 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн сайт дээр мэдээлжээ. 

 

Түүнчлэн, Фейсбүүк сүлжээ тарилгын сэдвээр нэмэлт контент бүхий вакцинжуулалтын талаарх мэдээллийн кампанит ажил явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ COVID-19 вирусээс сэргийлэх болон бусад төрлийн вакцинуудтай холбоотой улс орнуудын хууль тогтоомжийг шүүмжилсэн постуудыг блоклох аж.

 

"Бидний зорилго бол нийгмийн эрүүл мэндийн салбар дахь хүчин чармайлтад хор хохирол учруулж мэдэх хуурамч мэдээлэл бүхий сурталчилгааг хориглон, өргөн хүрээнд вакцины аюулгүй байдал болон үр ашгийн талаарх мэдээллийг хүргэхэд туслах явдал юм" хэмээн Фейсбүүк компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин