COVID-19: Нидерландад гурваас дээш зочин гэртээ урихыг хориглов

img

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас Нидерландад шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын Засгийн газрын тэргүүн Марк Рютте мэдэгдсэнийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад вирусийн халдварын тархалтыг тогтоон барихын тулд олон нийтийн газрууд тэр дундаа сургуулиудад амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж эхэлсэн байна. Мөн битүү сууцанд нэг дор 30-аас дээшгүй хүн цугларч болох бол айл өрхүүд хоногт гурваас дээш хүн зочноор урихыг хоригложээ. 

 

Шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд багийн спортын сургалтуудыг зогсоож, баар, кафег хаасан байна. Гэхдээ нийтийн хоолны үйлчилгээний газрууд хоол хүргэх, авч явах байдлаар үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх гэнэ. Зочид буудлууд хаагдаагүй мөн буудлуудад зоогийн газрын үйлчилгээ эрхлэх боломжтой хэвээр байгаа аж. Эдгээр шинэ арга хэмжээнүүд 10 дугаар сарын 14-нөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Нидерландын Ерөнхий сайдын өгүүлснээр дэлгүүрүүдтэй үйл ажиллагаатай нь холбоотойгоор зөвлөлдөж байгаа бөгөөд худалдааны байгууллагуудад 1,5 метрийн зай барих, нэг дор цуглараха худалдан авагчдын тоог хязгаарлах зэрэг зөвлөмж хүргүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ