ВИДЕО: АН сонгогчдоос зөрчил, гомдолтой мэдээллийг худалдаж авна

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонордуулга гаргалаа. "Сонгогчдын саналыг хууль бусаар худалдаж авах, хаягийн зөрчилтэй иргэд санал өгөх зэрэг зүйлсийг сонгогчид өөрсдөө хянах хэрэгтэй. СЕХ-ноос дорвитой шийдвэр хийсэнгүй. Сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авахаар АН 100 сая төгрөгийн сан байгуулан ажиллаж байна." гэлээ.
СОНОРДУУЛГА:
-
Сонгогч та сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.
-
Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох
-
Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах (нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх)
-
Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх
-
Нэг хүн олон дахин санал өгөх. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх
-
Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг Сонгуулийн хуулинд заасан дүнгээс хоёр дахин үнээр өсгөж урамшуулж авна. УТАС: 98061206,11-321204
СЭТГЭГДЭЛ БИЧИХ