Хан-Уул дүүрэгт хамгийн олон хүн цагаан цаас шургуулжээ


Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өчигдөр өглөөний 07.00 цагаас эхлэн саналаа өгч 20.00 цагт санал хураалт дууслаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулсан. Энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн ч огт тэмдэглэгээ хийгээгүй сонгогч олон байгаа нь анхаарал татаж байна.
Тухайлбал Архангай аймгийн хэмжээнд 816 хүн санал огт тэмдэглээгүй. Өөрөөр хэлбэл цагаан цаас шургуулсан байна. Харин Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу нийт 2611 хүн санал огт тэмдэглээгүй байна.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 20 хорооноос санал хураалтын ирцийн мэдээ 100 хувь иржээ. Үүнээс Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 19-р тойргоос нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо 37,033. Санал өгсөн сонгогчдын тоо 19857, хүчингүй саналын тоо 0. Харин санал огт тэмдэглээгүй сонгогчдын тоо 887 байна. Нийслэлийн дүүргүүдээс энэ тойрогт хамгийн олон хүн огт тэмдэглээгүй хийлгүй цагаан цаас шургуулжээ.
Дэлгэрэнгүй дүнтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ