ТӨСӨВ-2021: Татвар нэмэхгүй, НДШ-ийн чөлөөлөлтийг үргэлжлүүлнэ
2020-10-16

Монгол Улсын 2021 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Ирэх оны улсын төсвийн  төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага, 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэхээр тусгажээ. 

 

 

COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байгаа. Засгийн газрын гаргасан “Нүүдэлчин” бонд нь 2021 онд төлөх өндөр хүүтэй Мазаалай бондын ихэнхийг 2 дахин хямд үнэтэй бондоор солих, 2022 онд төлөх Чингис бондын тодорхой хэсгийг худалдан авч зээлийн хүүгийн төлбөрийг 26.7 сая ам доллароор хэмнэсэн өрийн менежментийн үйл ажиллагаа болох гэнэ. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзжээ. Тухайлбал, Дэлхийн Банк өсөлтийн төсөөллийг 5.6 хувиар, Олон улсын валютын сан 8.0 хувиар өснө гэж тус тус тооцсон байна. Харин Засгийн газар 2021-2023 оны эдийн засгийн дундаж өсөлтийг урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6.0 орчим хувьд хүргэхээр зорьжээ.

 

Цар тахлын үеийн ирэх оны улсын төсвийн онцлог юу вэ? Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд дараах бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ дурдсан юм. Үүнд:

 

 Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжинэ

 

Нэг. Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. 

 

Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж хамрагдалтыг нэмэгдүүлэх, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш шударга орчин бүрдүүлэх бодлого баримталж байна. Монгол Улсын 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа e-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болно.

 

Түүнчлэн, авто зам ашигласны төлбөр хураахад хүний хүчин зүйлийн нөлөөлөл их, зардал өндөр, хяналт сулаас гадна  түгжрэл үүсдэг үр ашиггүй постын системийг дугаар таних орчин үеийн камерын технологиор сольж авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэлийг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан түргэн шуурхай хүргүүлж хялбараар төлөх боломжтой болгоно.

 

Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно. 

 

Иргэд эмнэлгээ чөлөөтэй сонгож, багшийн цалинг хүүхдийн сурлагын чанартай холбоно

 

Хоёр.Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг  цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн шилжинэ. Шинэчлэлийг  хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар очер дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай.

 

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг Засгийн газар ирэх оноос цогц байдлаар хэрэгжүүлж эхэлнэ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна. Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг  ажиллах хүчний өрсөлдөх чадварын бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Улс орны бүтээн байгуулалтын том төслүүдийг дагаад зах зээлд эрэлттэй мэргэжлийн ажиллах хүчин хангалттай бэлтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах асуудалтай салшгүй холбоотой юм.

 

Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Цаашид ирээдүйгээ харсан тэргүүлэх,  нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтын зээл болон тэтгэлэг олгож, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцахыг дэмжих бодлого баримтална.

 

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин  хөлсийг  үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж,  багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.  

 

Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөг, НДШ-ийн чөлөөлөлт ирэх оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ

 

Гурав. Коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн эрсдлийг бууруулах зорилгоор иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.  Коронавирусын цар тахлын аюул үргэлжилсээр байгааг харгалзан  эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр  2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,  18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг  2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж нийт 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна.


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна 

 

Дөрөв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн үр дүнг ахиулна. Засгийн газраас түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн орлого болон газрын тосны лицензийн төлбөрийн орлогын зарцуулалтыг оновчтой болгох, сайжруулсан түлш үйлдвэрлэх,  сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан байна.  Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнг бататгаж, цаашид улам  сайжруулах  зорилгоор шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна.

 

Төрийн үйлчилгээг цахимжуулна

 

Тав. Төрийн үйлчилгээг цахимжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын  үйл ажиллагааны  зардлыг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор Засгийн газар ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж төрийн 181 төрлийн үйлчилгээг хамруулаад  байна.

 

Төрийн доод, дунд шатанд байгаа хүнд суртал, авлигыг устгах, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам эрчимжүүлж цахим төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хаана ямар төсөл, хэдий хэмжээний төсвөөр хэрэгжиж байгаа болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэл,  санхүүжилт ямар шатандаа байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд  гар утаснаасаа авах боломж бүрдэж, санхүүжилтийг түргэн шуурхай олгодог болоод байна.

 

Төрийн албаны зөвлөлийн  Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Төрийн бүх шатны байгууллагын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог бууруулах зэргээр цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж зардлын өсөлтийг тогтворжуулна. Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд  шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ. 

 

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлнэ 

 

Зургаа.Өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойг  бэлчээрийн хүрэлцээтэй уялдуулахын зэрэгцээ орон нутагт төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно. Манай улсын мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна. Малаа өсгөх нь хүн амын хүнсний хэрэглээг хангах, малчдын амьжиргааг сайжруулах сайн талтай ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудал бий боллоо.

 

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг олгож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг олгохоор төлөвлөж байна.

 

Ирэх онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг барьж ашиглалтад оруулна 

 

Долоо. Цар тахлын улмаас улсын эдийн засаг нэлээд агшиж байгаа энэ үед мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд нийгэм, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоохгүй үргэлжлүүлж байна. Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлж байна.

 

2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр шинээр барьж ашиглалтад оруулна. Дэд бүтцийн салбарт авто замын 43, гүүрийн байгууламжийн 10,  цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний 3,  инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулна. Түүнчлэн олон жил яригдаж шийдлээ хүлээж байсан нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулж байна. Тухайлбал  5 удаа нээлт хийн тууз хайчилж олон жил яригдсан Баянхонгор Говь-Алтай аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замыг нэг жил гаруйн хугацаанд дуусган ашиглалтад оруулж эхний санхүүжилтийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.

 

Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулахын зэрэгцээ, Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөж байна.

 

2021 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
mgl emegtei:
8% Ipotekiin zeeltei bg Dundaj dawharga demjee. Ted chin achaanii hyndiig yyrch bg.
2020-10-19
оньс:
Төрийн ҮЙЛЧИЛГЭЭГ бүрэн цахимжуулж, зарим ОРОН ТООГ ЦӨӨЛЖ,хүн бүрийг өрх бүрийг ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛГОХ БОДЛОГО хэрэгжүүлэх шаардлагатай.
2020-10-18
zochin:
tiim ih horongo satsahiin orond ulaanbaatart metro bariaarai. tuvlersen tatvariig turgen orolgo olj ireeduigiin uriig tuloh tengheltei uilver buteen baiguulaltad zartsuul.
2020-10-17
zochin:
jes bolovsruulah uiledver, bolod bolovsruulah uiledver , nuures shinggeruuleh uiledver, nuures hiijuuleh uiledver geed neg ts gesen orolgo oloh uiledver barihgui l yum . tegeed olsonoo guveed l bn .
2020-10-17
Худалч ПИЗДА
2020-10-17
Tatvaraa bolichih
2020-10-17
Жинкэн худлаа сдаа
2020-10-16
d:
Би МАН-н алергитай л даа, МАН гэхлээр л дотор муухайрдаг. Харин бизнесийн татвар бууруулна, нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулна энэ тэрийг сонссон чинь их аятайхан сэтгэгдэл төрөөд явчихлаа. Ерөнхий сайд давгүй шүү
2020-10-16
B:
Гоё сонсогдож байна. Ерөнхий сайдаа эрүүл мэндийн яам моносын гарт орчоод ажил хийлгэхээ байлаа. Та нэг анхааралаа хандуулаад тус болооч. Эмийн хүмүүстэй уулзаач.
2020-10-16
Энэ нам чинь ерөөсөө юу ч хийхгүй нь ээ. Юун ч хөгийн аар саар ажлууд хийдэг юм.Шинэлэг томоохон улс орны хөгжлийг урагшлуулсан шийдвэртэй ажлууд хийдэггүй юм байх даа
2020-10-16
Бат:
энэ бүүр ерөнхийлөгчийнхөө сонгуулийн ажлыг хийгээд эхэлчихжээ. нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байвал иргэн хүндээ дараа нь тэтгэвэр тогтоолгоход хохиролтой биш үү
2020-10-16
amjilt husie sain bn
2020-10-16
zochin:
Энэ арга хэмжээнүүдээ хурдан хийгээд явбал сайн байнаа. Машины татварын систем, замын хураамж, бүсчлэлийг хамтад нь шийдвэл илүү зөв болно доо. Эцэг эх хүүхдийн хоолоо өөрсдөө шийдэх эрхийг өгөх нь чухал байнаа. Хий хоосон бие биенээ хардсан хүлээсэн баймааргүй байна. Сум орон нутаг эрхийг өгвөл малын татвараа өөрсдөө шийдвэл маш олон асуудалд зөв хандлага тогтоно доо.
2020-10-16
Ипотекийн төлөлтийг жилээр хойшлуулж өгөөч:
Ерөнхий сайдаа
2020-10-16