Крым: Алтан Ордны үеийн суурингийн туурь олджээ

img

Алтан Ордны үеийн эртний сууринг Крымийн дорнод хэсэг дэх Лениний дүүргээс олсон талаар Оросын Шинжлэх ухааны академийн Крымийн археологийн хүрээлэнгийн захирал Вадим Майко мэдэгджээ. Энэ сууринг ус дамжуулах хоолой барих үеэр илрүүлсэн байна. 

Вести агентлагийн мэдээлснээр, археологичид хэд хэдэн эртний суурингийн туурь олсны дотор Алтан Ордны үеийн суурин багтаж байгаа гэнэ.

Одоогоор 4400 квадрат метр газарт малтлага хийжээ. Оросын Шинжлэх ухааны академийн Крымийн археологийн хүрээлэнгийн түүхийн ухааны доктор, профессор Александр Кислыйгийн өгүүлснээр энэ газарт археологичид 1970-аад оноос эхлэн ажилласан ч томоохон олдвор олж байгаагүй гэнэ.

 

"Бид тэр газарт 1970-аад оноос эхлэн ажиллаж, энэ туурийг Аджи-Эль гэж мэдээгүй учраас нутгийн иргэдээс асууж байсан. "Эль" гэдэг нь ихэвчлэн тосгон гэж орчуулагддаг бол "аджи" нь "хаджи" буюу мөргөлч гэх утгатай үг болон хувирсан. Магадгүй энэ суурин мөргөл хийх зам дагуу байрлаж байсан байх" хэмээн  түүхч Кислый өгүүлжээ.

Аджи-Эль суурингийн нутаг дэвсгэр дээрээс олдсон нүхнүүдээс харахад Алтан Ордны үед /XIV-XV зуун/ энд суурин газар байсан гэсэн дүгнэж болохоор байгаа гэнэ.

 

"Алтан Ордны үеийн тууриудад шавар биш харин яснууд ихэвчлэн илэрдэг. Яснуудын 80 хувь нь бод, бог мал болон нохойны яснууд байдаг. Түүнчлэн тууриас зооснууд олдсон" хэмээн эрдэмтэн Куликов өгүүлжээ.

 

 Оросын Шинжлэх ухааны академийн Крымийн археологийн хүрээлэнгийн захирал Вадим Майко онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ