У.Хүрэлсүх, М.Энхболд нар эвлэрсэн үү

“60 тэрбум”-ын асуудлаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуйд өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Харин “60 тэрбум”-ын мэдээлэгч Г.Доржзодов ч өнгөрсөн хугацаанд сураг алдарсан.
Харин саяхан Нийслэлийн прокурорын газраас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээсэн талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ сонгуулийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх М.Энхболд хоёрыг эвлэрсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Үүнийг өнгөрсөн гуравдугаар сард Ц.Сандуй батлан даалтаар гаргаснаар “сураг тасарч”, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол”-ын захирал болсноор бататгаж байгаа. Цаашлаад орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын 45 суудлын 34-ыг нь авсан. Тиймээс эдүгээ нийслэлийн удирдлагуудыг томилгоо хуулийн хугацаанд явагдана. Эндээс нийслэлийн удирдлагаар эрх баригч хүчин хэнийг, хэний фракцаар томилгоо хэрхэн үргэлжлэхээс МАН-ын дарга нарын эвлэрэл ч харагдана.
Тиймээс МАН-ын удирдлагуудын эвлэрэл үргэлжилбэл “60 тэрбум”-ын хэрэг ч замхрах магадлалтай юм.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ