АНУ цэргээ Орос руу ойртуулан байршуулж болзошгүй
2020-10-21

АНУ-ын хуурай замын цэргийн хуягт танкийн хоёрдугаар хороог Германаас шилжүүлэн Оростой ойр байрлах Европын өөр нэгэн оронд байршуулж магадгүй гэнэ. Цагаан ордон ийм  төлөвлөгөөтэй байгаа  талаар Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгдсэнийг Известия дамжууллаа. 

 

"Румын, Болгарын Батлан хамгаалахын сайд нартай саяхан уулзсан, мөн Балтийн орнуудаас зөвшөөрөл авсан зэрэг дээр үндэслэн эдгээр орнуудын аль нэгд Хуягт техникийн хоёрдугаар хороог байнга байршуулах боломжтой болж байгаа юм" хэмээн Марк Эспер Вашингтоны Атлантын зөвлөлийн семинар дээр мэдэгдсэн байна.

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд долдугаар сарын 29-нд мэдэгдэл хийхдээ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Америкийн 11,9 мянган цэргийн албан хаагчийг гаргана гэж онцолж байсан юм. Эдгээр цэргүүдээс 6,4 мянга нь эх орондоо эргэн ирэх бол бусад нь Итали, Бельгид байрлах аж.

 

АНУ ийнхүү цэргүүдийн байршлыг өөрчилж байгаа нь "Оросыг тогтоон барихад" НАТО-ийн эвсэлд шаардлагатай арга хэмжээ гэж Марк Эспер мэдэгдэж байв. Гэхдээ үүний зэрэгцээ АНУ одоогоор Германд байгаа цэргийн алба хаагчдынхаа зарим хэсгийг Ази Номхон Далайн орны бүс нутаг руу байршуулах төлөвлөгөөгүй байгаа гэдгийг онцолжээ.

 

Герман дахь Америкийн цэргүүдийн бие бүрэлдэхүүнийг цөөлөх шийдвэрийг зургадугаар сарын эхээр Дональд Трамп гаргасан бөгөөд энэ шийдвэр нь Берлин цэргүүд байршуулсны төлөө хангалтгүй төлбөр төлж байгаатай холбоотой хэмээн мэдэгдэж байв. Энэ шийдвэр гарсны дараа АНУ-ын Ардчилсан намынхан Европоос цэргийн алба хаагчдыг гаргахгүй байхыг уриалж, цэргээ гаргасан нөхцөлд ОХУ-ын зүгээс европчуудад аюул заналхийлнэ хэмээн онцолж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
америк орос хоёр пизда цөмийн зэвсэгээ хоргодуул. Хэнтэй байлдах гээд байгаа хоёр пизда вэ. Орос америк гэж хоёр арчаагүй пизда байх юм.
2020-10-22
Зочин:
Орос Энэтхэг хүчирхэг байх нь Хятадыг тогтоон барихад ашигтай.Орос Энэтхэг хөгжиж улам хүчирхэг болоосой.
2020-10-21