ШУУД: Хөрөнгө оруулалтыг Улаанбаатарт чиглүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Өнгөрсөн жилүүдэд төсөв 3 дахин өссөн байхад миний амьдралын төсөв гурав дахин өссөн үү гэж иргэд тооцоолдог. Жирийн иргэдийн амьдрал дээр эдийн засгийн өсөлт очихгүй байна. Хашааны гадуур явж байгаа зүйлийг орлого болгож тавьж байна. Санхүү, төсвийн байгууллага ДНБ-тэй зэрэг тооцооллоо ашиглаад байна. Бодит бус, амьдралд наалдаагүй зүйлийг орлого гэж бодоод байна. Манай эдийн засгийг цаасан дээр л өсгөөд байна шүү.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Улсын төсөв жил бүр өсөөд байдаг. Тэгээд хийнэ гэж авчихаад, дараагаар нь хүрэхгүй байна гэдэг. Улсын төсвийн төлөвлөлт хаана алдаад байна. Зураг баталгаажуулдаг. Батлагдсан төсвөөсөө хяналтын төсөв нь өндөр гардаг. Үүнээс болоод хөрөнгө оруулалт царцах байдал үүсдэг. Үүнийг төсөв дээр хэр тусгасан бэ?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Өнөөдөр ажлын байр шаардлагатай байгаа. Ажлын байраар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлж байна. Улаанбаатарт хүн амын 70 орчим хувь нь амьдарч, ажиллаж байна. Тийм болохоор эдийн засаг, хөрөнгө оруулалтыг Улаанбаатар руу чиглүүлэх ёстой. Өнөөдөр өндөр төсөв хуваарилагдсан Баянхонгор, Хэнтийн хүн ам хэд дахин бага байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ