Гарал үүсэл тодорхойгүй тураах бүтээгдэхүүнүүдийг хураажээ

img

 

Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байна. 

 

Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360”, “L-Carnitine 360+”, Герман улсад үйлдвэрлэсэн “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлжээ.


Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ali ert iim arga hemjee avah bsan yum. Olon jil zarj humuusiig hohirooson doo naad humuus chini
2020-10-26