МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг дэд захирал Г.Гэрэл түр орлоно

МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлийнхөө үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарласан. Энэ үеэр захирлуудын зөвлөлийн олон баримтыг дэлгэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэднийг ажлаа чөлөөлж өгөхийг шаардсан бичиг хүргүүлсэн билээ.
Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгч Үндэсний зөвлөлдөө хэлэлцүүлжээ. Үндэсний зөвлөл хүсэлтийг нь хүлээн авч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирлын алба хашиж байсан Г.Гэрэлийг томилсон байна.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ