Б.Баярсайхан: Нам, сайдын нэрээр гарч ирсэн хүмүүс төрийг бусниулж байна

Ёсзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. Энэ үеэр гишүүн Б.Баярсайхан "Орон нутагт улстөржилт галзуурлын дээд цэгт хүрч байна. Орон нутагт байгаа иргэдээ дарамталдаг, улс төрөөр ялгаварладаг төрийн албан хаагч нар маш их байна. Энэ төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах, мэдлэг чадварыг нь сайжруулах тал дээр орон нутагт зарцуулах төсөв байна уу. Эсвэл ямар нэг төсөвгүйгээр энэ жил хангалттай ажил хийх гэж байна уу. Сүүлийн 30 жил бид бүх салбартаа ёс зүйг алдсан. Нийгмийг цэвэршүүлэхэд төрийн алба манлайлах ёстой. Нам, ямар нэг сайдын нэршлээр гарч ирсэн чадваргүй хүмүүс төрийн албыг бусниулж, төрийг муухай болгож байна. Байнгын хороон дээр төрийн албаныханд асуулт тавьсаных нь төлөө төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбартай нийлж гишүүдийн нэр хүндэд халдах, мохоох үйлдэл хийж байна.
Хэн нэгний нэр хаягтай төрийн албан хаагч нарыг яам дамжуулан байлгаад байх уу гэсэн асуулт тавилаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхтэй холбоотой сургалтыг гадна, дотнын дэмжлэг байгаа" гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ