Норвеги улсад оршин суух зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

img

 

Буянт-Ухаа хилийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ оны нэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Бээжин-Улаанбаатар чиглэлийн Ом-224 дүгээр аялалын онгоцоор Голзиогийн Массимпьяно нь улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, улсын хил зөрчсөн үйлдэл гаргажээ. Хил зөрчсөн үйлдлийг дэслэгч Ж.Ариунсанаа илрүүлсэн байна.

Мөн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн Ом-135 дугаар аялалын онгоцоор Гүнчинсүрэнгийн Хандмаа нь Буянт-Ухаа боомтоор 2010 оны арваннэгдүгээр сарын 21-нд гарсан штамп, Норвеги улсад оршин суух зөвшөөрлийг тус тус хуурамчаар үйлдэж, улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг дэд ахлагч Ш.Батнайрамдал нар илрүүлэн, хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ